Монголд кино урлаг үүсч хөгжсний 80 жилийн ой ирэх жил буюу 2015 онд тохионо. “Монгол кино нэгтгэл”-ээс ойн баяраа угтаж “Гайхамшигт дэлгэц” шоу нэвтрүүлгийг бэлтгэн анхны дугаараа “Битүүний өдөр” үзэгч түмэндээ өргөн барьсан билээ.
Монголын кино урлагийн түүхийг түүвэрлэн авч, өвөрмөц нэгэн шийдлээр харуулсан тус нэвтрүүлэг сар бүр нэг дугаар гарах бөгөөд хоёр жилийн турш үргэлжлэх ажээ. Нэвтрүүлгийг МУГЖ Батцэцэг хөтлөн явуулж байгаа юм. Дашрамд дуулгахад уг ойн хүрээнд кино хэлэлцүүлэг, сургалт семинар гээд олон ажлыг эхлүүлээд байгаа ажээ.

Leave a Reply