Монгол төрийн “нүд” сохорчээ

2014 оны 04-р сарын 10 өдөр, 02 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1978780_715694368451707_1486792696_n1-600x363

Монголын хамгийн баян  бизнесмэн  БНСУ-д  бизнес  эрхлэн, хэдэн жил болсны дараа Солонгосын засаг захиргааныханд хандан:  “Би Их сургууль байгуулах гэсэн юм, нэрийг нь Сөүлийн Их сургууль  гэж нэрлэмээр байна” гэвэл Солонгосын боловсролын яам, Сөүл хотын захиргаа ямар хариу өгөх бол. Мэдээжийн хэрэг тэд татгалзах биз. Тэгэнгүүт  манай “баян бизнесмен” өөрийн нээх гэж байгаа сургуульдаа Сөүлийн их сургууль гэдэг нэрийг авч өгөхийн төлөө Солонгосын төр захиргааны албан тушаалтнуудыг хахуульдвал ямар бол…

Эрхэм уншигч та ингээд төсөөлөөд үз дээ…

Дэлхийн аль улс орнуудад “брэнд”  нэр гэж бий. Энэ нэр тухайн улс орны түүхэнд нэрээ дуурсгасан  алдартай хүмүүс, уламжлалт биет болон биет бус соёлын өв, нийслэл хот зэргээр дамжин илэрдэг. Франц улсыг “Наполеон Бонапарт”-гүйгээр, Япон улсыг  “цайны ёслол”-гүйгээр, Швейцарийг “Швейцарийн банк”-гүйгээр,  АНУ-ыг ерөнхийлөгч агсан  Линкольнгүйгээр, Монгол улсыг эзэн Чингис хаангүйгээр  төсөөлөх аргагүй.

Үүний нэгэн адил улс орон бүрийн нийслэл хотын нэр ч гэсэн  тухайн улс орны брэнд байдаг. Тиймгүйсэн бол хэн дуртай нь Токио, Сөүл, Лондон, Москва, Фарис, Бээжин гэсэн хотуудын нэрийг хүссэн зүйлдээ ашиглаж болох биш үү.  Тийм ч учраас эдгээр брэнд нэрийг  хэрхэн “ашиглах, ашиглуулах” тухай хуультай болох асуудал яригдаж эхлээд байна.

Нийтлэлийн эхэнд дурьдсанчлан Сөүл хотын захиргаа ямар ч тохиолдолд манай “баян” бизнесмэнд “Сөүлийн Их сургууль” гэдэг нэрийг олгохгүй нь тодорхой. Тэдэнд мөнгө хөрөнгөнөөс илүүтэй улс орны хувьд үнэт зүйлс гэж бий, түүнийгээ ч яс махандаа тултал ойлгодог ард түмэн.

Харин манайд бол эсрэгээрээ.

 “Итгэл-Найдвар-Хайр” /Faith-Hope-Love/ хэмээх  боловсролын  байгууллагын гэхээсээ илүүтэй шашны байгууллагын  уриа гэмээр  үгийг сургуулийнхаа  уриагаа болгосон Солонгосын 100 хувийн  хөрөнгө оруулалттай “Улаанбаатар Их Сургууль” гэх сургууль Улаанбаатар хотын төв, Зүүн дөрвөн замын урд, хотын төвийн  “А” зэрэглэлийн газарт  6 давхар сургуулийнхаа байрыг бариад, түүнийхээ дээр итгэл төгс  Улаанбаатар Их Сургууль гэж бичжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх