МАН давхар дээлтэй хуурамч сайд нарыг талбайд урьж, хурсан олныг гайхшруулж байна. Дээл нөмөрч, баг зүүсэн сайд нарыг олны өмнө гарч ирэхэд иргэд “Ажлаа өг. Огцор. Давхар дээлээ тайл” зэргээр орилж, бухимдлаа илэрхийлж байна. Чуулганы өнөөдрийн хуралдаанаар “давхар дээлийг тайлах” тухай хэлэлцэх байсан. Үүнтэй холбогдуулан төрийн ордны гадаа жагсаж эсэргүүцлээ зохион байгуулна гэсэн төлөвлөгөө нь Шударга ёс эвслийнхэн завсарлага авснаас болж бүтэлгүйтлээ. МАН-ын генсек Ж.Мөнхбат индэр дээрээс “Шударга ёс эвслийнхэн завсарлага авснаас болж тав хоног энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй болов. Яг одоо цахим ертөнцөд МАХН, МҮАН-ын Шударга ёс эвслийнхэн эрх баригч намтай улс төрийн наймаа хийх нь хэмээн шуугиж байна” гэлээ. МАН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Г.Баярсайхан мөн ийнхүү завсарлага авч буйг эсэргүүцэж байгаа илэрхийлэн “Ер нь МАХН бол улс төрийн наймаа хийдэг луйварчид шүү дээ” гэж онцолсон байна.
Эх Сурвалж: ТВ-5







Leave a Reply