Мөрөөдөгчдийн өдрөөр “Тэрс этгээдийн кино хөтөч”-тэй хамт

2014 оны 04-р сарын 11 өдөр, 01 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
-09042014-1397027186-1336684326-43588011052014-04-10-10-15[www.urlag.mn]

“Алтан хальс” холбооноос долоо хоног бүрийн бямба гаригт “Мөрөөдөгчдийн өдөр” нэртэй артхаус кино өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ долоо хоногт Их Британийн найруулагч Софи Файнс болон Словень философич Славой Жижек нарын хоёр дахь бүтээл “Тэрс этгээдийн идеологийн хөтөч” баримтат киног толилуулахаар болжээ. Тус кино нь “Тэрс этгээдийн кино хөтөч” баримтат киноны үргэлжлэл бөгөөд өнөө цагийн нэрт философич Славой Жижек нь ихэвчлэн үзэгчдийн сайн мэдэх кинонуудаар жишээ аван психоанализ болон философийн онолд тулгуурлан юу нь үл мэдэгдэх хүчин зүйл бидний өдөр тутмын амьдралын хэв маяг, итгэл үнэмшил, хүсэл мөрөөдөлд хэрхэн нөлөөлж байдгийг гайхалтай өвөрмөц, сонирхолтой, шинэлэг санаануудаар илчлэн харуулсан байна. Өдөрлөгийн үеэр мөн тус цувралын эхний кино болох “Тэрс этгээдийн кино хөтөч”-ийг үзэх боломжтой аж. “Мөрөөдөгчдийн өдөр” энэ сарын 12-ны 14.00 цагт Энхтайван найрамдлын ордонд болно.Тасалбарын үнэ 2000 төгрөг ажээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх