Орчин үеийн Монголын кино урлагийн хамгийн шилдэг бүтээлүүдийг амилуулсан, чадварлаг уран бүтээлчид болох Б. Амарсайхан, Г. Эрдэнэбилэг, С. Болд-Эрдэнэ, Б. Навчаа, Ж. Баясгалан нарын тоглосон “Үргээлэг” хэмээх уран сайхны кино тун удахгүй мэндлэх гэж байна.
Кино драмын “А” группын анхны уран бүтээлийн Продюсерээр Прайм пикчерс, Ерөнхий найруулагчаар Ж. Сэнгэдорж, Ерөнхий зураглаачаар О. Базаррагчаа, Найруулагчаар А. Баттүшиг нар ажилласан билээ.
Найруулагч Ж. Сэнгэдоржийг телевизийн олон ангит Мөрөөдлийн хөлөг онгоц болон Диваажингаас амьдралд хүрэх зам, Адам, Бодлын хулгайч, Лардьма УСК-ууд, Хоёр ертөнцийн буудал жүжиг зэрэг бүтээлүүдээр нь үзэгчид андахгүй сайн таньдаг болсон. 
Ж. Сэнгэдорж найруулагч одоогоор Prime Pictures, A Group, Black Zebra-тай хамтран “Үргээлэг” хэмээх шинэ бүтээл дээрээ ажиллаж байгаа бөгөөд энэ бүтээлээрээ үзэгчдэд ямар бэлэг барьж буйг үзэх л үлдлээ.
Энэхүү киноны зураг авалтын зарим хэсэг БНХАУ-д хийгдсэн байна. Монголын Кино Урлагийн сан хөмрөгт бас нэгэн бүтээл мэндлэх гэж буйд үзэгч олныхоо өмнөөс талархал илэрхийлье.







Leave a Reply