Р. Анхням тэрбумтан болно

2014 оны 04-р сарын 14 өдөр, 02 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

СТА жүжигчин Р. Анхням Хятадын алдарт зохиолч Зян Руны “Чонон сүлд” романаас сэдэвлэн бүтээж буй “Wolf totem” кинонд тоглож байгаа талаар бид өмнө мэдээлсэн. “Чонон сүлд” киног Хятадын кино групп 38 сая ам.доллараар санхүүжүүлж байгаа бөгөөд Францын кино найруулагч Jean-Jacques Annaud тус киног найруулж байгаа. 2009 оноос хойш яригдаж эхэлсэн энэхүү кино өдгөө Өвөр монголд зураг авалтуудаа хийгээд дуусч байгаа юм.

2012 онд киноны гол дүрийн эмэгтэйг  Монголоос сонгон шалгаруулахад жүжигчин Р. Анхням шалгарсан байдаг. Энэхүү киноны гол баатар Chen Zen-ий дүрд Хятадын залуу жүжигчин Feng Shaofeng тоглосон байна. Харин кинонд ганцхан монгол жүжигчин тоглосон нь Р. Анхням. Үүнээс болж зарим хүмүүс  “Монголчуудыг доромжилсон кинонд тоглож эх орноосоо “урвалаа” гэж хүртэл хатуурхаж  байхад харин ч авъяаслаг жүжигчин хэмээн өмөөрөх хэсэг ч байгаа юм. Уг кинонд жүжигчин Р. Анхням нүцгэн гараараа чонотой үзэлцэж тоглосноороо их хэмжээний хөрөнгийг кино бүтээгчдээс авах гэнэ. Түүнчлэн Олон улсад түүний нэр хүнд өснө гэж найдаж буй ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх