Одоо цагт Фэйсбүкийн талаар найман настай балчраас наян настай буурал хүртэл мэднэ. Тэгвэл энэ том компани маш богино хугацаанд хэрхэн амжилт олж, дэлхий нийтийг байлдан дагуулж чадсан юм бол?
Өнөөдрийг хүртэл хүмүүс Фэйсбүкийг Марк Цукербергээр төсөөлдөг. Харин түүний ард томоохон баг, хүчирхэг удирдагчид байдгийг тэр бүр мэддэггүй. Энэхүү брэндийг цойлж гарахад хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүн бол Фэйсбүк компанийн гүйцэтгэх захирал Шэрил Сэндберг юм.
Эрх мэдлийнхээ хувьд Марк Цукербергийн дараа орох тэрбээр худалдаа, маркетинг, хөгжүүлэлт, хүний нөөц, олон нийттэй харилцах бодлого гээд олон зүйлийг толгойлохоос гадна компанийнхаа захирлуудын зөвлөлийг тэргүүлдэг байна.
Сэндберг 1969 онд Вашингтон хотноо мэндэлжээ. Өдгөө 45 настай тэрбээр Билл Клинтон АНУ-ын төрийг тэргүүлж байх үед Сангийн яаманд үүрэг гүйцэтгэн, Азийн орнуудад эдийн засгийн хямрал нүүрлэсэн тухайн цаг үед хөгжиж буй орнуудад олгосон зээлийг хүчингүй болгох төсөл дээр үүрэг гүйцэтгэжээ.

Leave a Reply