Жигжидийн нэрэмжит КУДС-ийн оюутан спортын дэд мастер Галааридын Батцэцэг БНХАУ-ын У Шу хэмээх хотод болох байт харвааны ДАШТ тэмцээнд оролцож байна. Одоогоор уг тэмцээний эхний шатууд явагдаж байгаа ажээ.
Тэмцээнд дасгалжуулагчаар “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Б.Ганзориг, “Хангарьд” спорт хорооны дасгалжуулагч Б.Цогтбаяр, “Цалиг” клубын дасгалжуулагч Ө.Цэрэнмядаг нар явсан байна. Г.Батцэцэг нь 2013 онд өсвөрийн улсын аврага, Монгол туургатны их наадмаас алтан медаль тус тус хүртэж байсан юм. Монгол улсаа төлөөлөн оролцож буй спортын дэд мастер Галааридын Батцэцэгтээ ДАШТ тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэн ерөөе.



Leave a Reply