Эмма Уотсон: “Ноа”-киноны зураг авалт Сэнди хар салхитай давхацжээ

2014 оны 04-р сарын 17 өдөр, 01 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

noah-135956-776082692“Харри Поттер” киноны Хармони Грейнжерийн дүрээр олны танил болсон Эмма Уотсон 2011 оноос эхлэн шидтэний сургуулийн бяцхан сурагчаас өөр дүрээр дэлгэцийн бүтээлд үзэгдэх болсон билээ.

Тэрбээр энэ жил тоглосон “Ноа” киноны нээлтэд оролцохоор Москвад ирээд байхдаа tele.ru сайтад ярилцлага өгчээ.

-Сайн уу, Эмма та гайхалтай харагдаж байна. Үсээ дахиад тайруулчихаа юу даа?
-Тийм ээ. Би Харри Поттерт 10 настай байхдаа тоглосон шүү дээ. Түүнээс хойш миний бага нас тэр чигтээ зураг авалтын талбайд өнгөрсөн.

Харин одоо би 20-той. Тиймээс ямар нэг өөрчлөлт хийх ёстой гэж бодсон юм. Тэгээд хайч авчраад үсээ хайчилсан. Огтхон ч харамсаагүй. Урт эсвэл богино үстэй байх нь бусдад ямар харагддагийг мэдэхгүй, надад өөрт бол таалагддаг. Стилиэ олсон гэж бодож байгаа.

Би одоо 20-тай, юу хийх вэ, хаана амьдрах вэ, хэнийг хайрлах вэ гэх мэт амин чухал асуудлуудад хариулаад эхэлчихсэн.

-Тэгэхээр дахиад тайрна гэсэн үг байх нь ээ?
-Мэдээж. Хүүхэд байхын тайралтаасаа уйдчихаад байна шүү дээ. Тэрнээс гадна, ээж маань бас ийм супер богино засалттай. Түүнд хэчнээн амар байдгийг нь би мэднэ.

Жирэмсэн болсноо мэдмэгцээ хамгийн түрүүнд үсээ багасгана гэж боддог. Тэгвэл гадаад байдалдаа бага цаг зарцуулахаас гадна хүссэн үедээ шууд угаалтуурт угаасан ч болно шүү дээ.

-“Ноа” кинонд тоглож байх үед бол танд толгойгоо угаах ямар ч шаардлагагүй байсан байх тийм үү?
-Тийм ээ. Кино маань усан галавын тухай шүү дээ. Зураг авалт нь бороо, гамшгийн орчинд авагдсан. Олон зуун тонн усаар жинхэнэ байгалийн аадар бороо хар салхийг харуулсан.

-Та ямар дүр бүтээлээ?
-Ноан өргөмөл охин Илийн дүрд тоглож байгаа. Түүнийг дүрвэж явахад нь Ноан гэр бүл таарч авардаг. Төрсөн эцэг эх нь дайнд үрэгдэж, өөрөө гэдсэндээ хүнд шархдадсан байхад нь Ноан гэр бүлийнхэн олж, хүү Сим нь түүнд дурлана.

Миний бодлоор, Ил бол ямар ч гэм зэмгүй, ариухан, эмх замбараагүй байдал ноёлсон энэ дэлхий дээр итгэл найдварыг гэрэлтүүлж байгаа тийм л дүр.

-15042014-1397540889-1474395995-emma-Танд түүнтэй ижил төстэй зүйл бий юу?
-Шилжилтийн үедээ байгаагаараа адилхан юм уу. Би одоо 20-тай, юу хийх вэ, хаана амьдрах вэ, хэнийг хайрлах вэ гэх мэт амин чухал асуудлуудад хариулаад эхэлчихсэн. Харин дэлхийд байр сууриа эзлэх гэдэг тийм ч амар биш. Илд ч гэсэн ийм л зүйлүүд тохиолддог. Өөрийгөө олох гэж байх үедээ хүн өөрийгөө эцэг эхээсээ огт өөр хүн гэж ойлгон хүсэл мөрөөдөл, зорилго гээд бүх л зүйлсээ тусгаарлахыг оролддог шүү дээ. Эцэг эх нь яаж туслахаа мэдэхгүй санаа зовоод л…

-Кино зураг авалт Нью Йорк хотоос холгүй орших “Ойстер бэй” үндэсний хүрээлэнд хийгдсэн. Энэ хавийн нутаг Сэнди хар салхинд хамгийн их өртсөн байх аа?
-Тийм шүү. Байгалийн гамшгийн тухай кино хийж байхад амьдрал дээр бас байгалийн гамшиг тохиолдсон. Хар салхи манай завийг эвдчихсэн. Зургаан давхар байшин шиг том эд болохоор засах гэж багагүй цаг зарцуулсан шүү. Биднийг Сэнди хар салхи эрэгт хүрэхээс хоёр хоногийн өмнө Нью Йоркоос явуулсан. Гэсэн ч хүмүүс маш их санаа зовж, ам нээвэл хар салхины л тухай ярьдаг байсныг санаж байна. Хоол хүнс, зай хураагуур нөөцөлж байлаа. Миний амьдарч байсан Манхэттэнд байдал тийм ч хүндрээгүй, харин өөр газруудад метро живж, барилга байшин эвдрэн сүйдэж байсан.

-Зураг авалтыг хойшлуулсан уу?
-Тийм ээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн моднууд булгараад энд тэндгүй хөглөрчихсөн, хотын 90 хувь нь цахилгаангүй болсон шүү дээ. Гэхдээ би цагийг дэмий үрээгүй. Манхэттэний иргэдэд цэвэр ус тарааж өгсөн. Утас, телевиз, интернэтгүй болж ертөнцөөс таслагдсан тэр хүмүүсийг баярлуулах амаргүй байсан. Гэхдээ нэг эмээгийн гэрт орсноо тод санаж байна. Элвис Преслиг сонсоод сууж байсан тэр эмээ харин биднийг хараад тун ч баярлаж байж билээ.

Эх сурвалж: gogo.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх