Азийн ардын урлагийн наадмын бүртгэл эхэллээ

2014 оны 04-р сарын 17 өдөр, 02 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Азийн ардын урлагийн шилдгүүдийг шалгаруулах анхдугаар удаагийн наадам 2014 оны зургадугаар сарын 11-15-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болох гэж байна Дэлхийн язгуур урлагийн академи, Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас санаачилсан энэхүү наадмын Монгол дахь зохион байгуулагчаар “АртЛар соёл урлаг”, “Туургатан язгуур Монгол” ТББ-ууд ажиллаж байгаа бөгөөд ерөнхий санхүүжүүлэгч нь Улаанбаатар хот. Мөн ЮНЕСКО-гийн Үндэсний хороо, Гадаад харилцааны яам дэмжин ажиллаж байна.Наадамд оролцох гадаадын оролцогчдын бүртгэл Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциацийн вэб хуудсаар хийгдэж эхэлсэн бөгөөд Монгол Улсаас оролцох хамтлаг, уран бүтээлчдийн бүртгэл www.artlar.mn цахим хуудаснаа эхэллээ. Тус цахим хуудсан дээр наадмын тухай дэлгэрэнгүй мэдээлэл, журам болоод бүртгэлийн хуудас, наадмыг зохион байгуулагчидтай холбогдох хаяг, утас зэрэг бүхий л мэдээллүүд байгаа болно.

Наадмаас шалгарсан шилдгүүд ирэх наймдугаар сард Болгар улсад болох Ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах наадамд оролцох эрхтэй болох юм. Тус наадмын тоглолтыг “TV Eurofolk” интернэт телевизээр дэлхий даяар шууд дамжуулахын сацуу, Монгол Улсын телевизүүдээр олон нийтэд толилуулах юм

 



Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх