Өнөөдөр болох зарим үйл явдлууд

2014 оны 04-р сарын 21 өдөр, 04 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Өнөөдөр “Монголын Хөгжлийн Банк”-ны гүйцэтгэх захирал Н. Мөнхбат сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийж сонирхсон асуултанд хариулахаар болжээ. Энэ удаа Хөгжлийн банкны Олон улсын жишиг, Хөгжлийн банк хаанаас санхүүждэг, Хөгжлийн банк ямар төслийг санхүүжүүлэх вэ? гэх зэрэг асуудлын талаар ярилцах юм байна. Уулзалт “Туушин” зочид буудлын “Сүлд” танхимд 12:00 цагт болно. Утас 96551045, 99295520

-Өнөөдөр 10:00 цагт -Монголын хуульчдын холбоо”-ны Прокурорын хорооноос УПЕГ-ын видео хурлын танхимд хурлаа хийж, дүрмээ батална. Утас: 98066116

-Өнөөдөр Сагсан бөмбөгийн өсвөр үеийн “U16 насны УАШТ тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 11:00 цагт Спортын төв ордонд болно. Утас: 88023710 88081047

-Байгууллагын нийгмийн хариуцлага яагаад чухал болох, Монгол улсад хариуцлагатай бизнес эрхлэх талаар АНУ-ын дөрвөн том компани болох “Флуор”, “Женерал Электрикс”, “Пибоди”, “Вагнер Ази” компаний төлөөлөгчид дотоод гадаадын аж ахуйн нэгжүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Байгууллагын нийгмийн хариуцлагын талаарх хэлэцүүлэг өнөөдөр “Кемпински” зочид буудлын “Алтай” танхимд 9:00-12:00 цагийн хооронд явагдана. Утас: 9913-4076, 9904-2456.

-Өнөөдөр 11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурал “Эвлэрүүлэн зуучлал болон Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалт”-ын талаархи сэдвээр болно. Утас 91912312

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх