“Азийн театрын наадам”-д оролцох уран бүтээлчид тодорлоо

2014 оны 04-р сарын 21 өдөр, 04 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

 Хоёр жил тутамд нэг удаа болдог “Азийн театрын наадам” энэ жил энэ сарын 25 наас тавдугаар сарын 2-ны хооронд БНСУ-ын Масан хотноо болох гэж байна. 14 улс орны уран бүтээлчид өрсөлддөг уг наадамд Монгол Улсаа төлөөлж Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид оролцохоор болжээ.

Наадамд оролцогчид үндэсний хэв маягаа тусгасан бүтээлүүд толилуулдгаараа онцлог. УДЭТ-ынхан Монгол ардын домгоос сэдэвлэсэн “Хөхөө шувууны домог” нэртэй тоглолтоо бэлтгэн оролцох юм. Энэхүү тоглолтод МУСТА Б. Болормаа, МУСТА Д. Ганцэцэг, МУСТА А. Алтантөр, Залуу жүжигчид Б. Одончимэг, Г. Алтангэрэл, А. Чингүн нар оролцох юм. Тус тоглолт нь нэг цаг үргэлжилдэг аж. Тиймээс УДЭТ-ын зургаан уран бүтээлч маань энэ сарын 26-нд БНСУ-г зорихоор болжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх