“Captain america” кино 26.6 сая ам.доллараар жагсаалтыг тэргүүлжээ

2014 оны 04-р сарын 22 өдөр, 02 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

 

Марвел студийн “Captain America: “The Winter Soldier” кино энэ долоо хоногт 26.6 сая ам.доллараар жагсаалтыг тэргүүлжээ. Уг кино нь гурван долоо хоногийн турш тэргүүлж байгаа юм.

Хоёрдугаар байранд “Rio 2″  22.5 сая ам.доллараар бичигдсэн бол гуравдугаар байранд 2010 онд маш олон зарагдаж бестселлер болж байсан Христийн номны зохиолоор хийсэн “Heaven Is For Real” кино 21.5 сая ам.доллараар бичигджээ.

“Captain America” нийтдээ 586 сая ам.долларын ашиг олсон бөгөөд тус кинонд 1940-өөд оны үеэс ирсэн хүн болоод дайн байлдаан, тагнуулын тухай өгүүлдэг адал явдалт, онц сонирхолтой кино аж.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх