Д.Болд фенүүдийнхээ дунд “Best Home video” бичлэгийн уралдаан зарлалаа

2014 оны 04-р сарын 25 өдөр, 01 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
3,

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд өөрийн бие даасан 11 дэх “Хувцасаа тайчаад шид” цомгоо гаргах гэж байгаа билээ. Тэрбээр саяхан шинэ цомгоо нэрлэсэн дууныхаа клипийг хүргээд байгаа билээ.

 

Мөн тэрбээр фенүүдийнхээ дунд “Best Home video” бичлэгийн уралдаан зарласан юм. Уг уралдаанд оролцогчид багтай болон баггүйгээр оролцож болох бөгөөд зөвхөн “Хувцасаа тайчаад шид” дууг л ашиглан бичлэг хийх юм байна.  Оролцогчид бичлэгүүдээ дуучин Д.Болдын фейсыүүх хуудас руу шейрлэн оролцох бөгөөд хамгийх их “Like” бас “Comment”  цуглуулсан нэг бүтээл шилдгээр шалгаран “Samsung Galaxy S5 with Gear Fit” болон “Хувцасаа тайчаад шид” шинэ цомгийн эзэн болох нь ээ.

 

Тиймээс оролцогчид хэдийнээ түүний  https://www.facebook.com/BOLDcamerton  рүү бичлэгүүдээ явуулаад эхэлчихсэн бөгөөд тэрбээр бичлэгийг чинь “share” хийж хамгийн их “Like” бас “Comment” авснаар нь шалгаруулах юм. Уралдаан дуусахад 12 үлдсэн учраас яараарай залуус аа.

 

Сонирхуулахад, тэрбээр “Хувцасаа тайчаад шид” цомогт багтаж байгаа “Үүрийн гэгээнээр” дууны клип зураг авалт дуусгасан гэсэн шүү.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх