Хөвсгөл аймгийн Арбулаг сумад төрсөн. 1978 онд ЗХУ-ын Ленинград хотын Н.К.Крупскаягийн нэрэмжит соёлын дээд сургууль төгссөн. 1978-1979 онд Өвөрхангай аймгийн театрт найруулагч, 1979-1983 онд Улсын циркт ерөнхий найруулагч, 1983-1990 онд Монгол телевизэд уран сайхны удирдагч, 1990-1993 онд улсын Соёл, урлагийн хорооны дарга, 1995 оноос Радио, телевизийн дээд сургуулийг үүсгэн байгуулж, 1996-2001 онд анхны захирлаар томилогдон ажилласан.
Телевизийн ахны уран сайхны видеофильм “Төрийн сүлд өршөө”, “Шинэ үсгийн багш”, “Гэмшил нь хойноо” зэрэг 10 орчим бүтээл туурвиж, олон концерт найруулсан.
Эх сурвалж: Монгол киноны нэвтэрхий толь
Leave a Reply