Оскарын кино наадамд нэр дэвшсэн киноны гол дүрийн Монгол эмэгтэй

2014 оны 04-р сарын 30 өдөр, 03 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хэний ч үл анзаарам тийм сайхан хүмүүс  дэлхийн өнцөг булан бүрт Монголынхоо нэрийг дуурсгаж л яваа. Тэдний нэг нь  Монголын мянга мянган сайхан бүсгүйчүүдийн нүүр царай болсон  Чулууны Хулан. Энэ нэрийг сонссон хэн бүхний санаанд түүний дүр төрх тийм ч амар бууж ирэхгүй. Гэтэл дэлхийн хэмжээнд яригдаж буй түүхэн киноны гол дүрийг бүтээсэн эгэл жирийн  залуухан эмэгтэй дэлхийн 80 дахь удаагийн Оскарын кино наадмын  гадаад хэл дээрх хамгийн шилдэг кино номинацид нэр дэвшсэн Оросын нэрт кино найруулагч С.Бодровын бүтээл   “Монгол” хэмээх кинонд Бөртэ хатны дүрээр мөнхөрсөн цорын ганц монгол эмэгтэй. Монголын найруулагчид ч төдийлэн  анзаарч хараагүй  төрхийг  гадны кино уран бүтээлчид гярхай нүдэнд тусаж,  Монголын тухай хийсэн гадныхны бүтээлд  монгол эмэгтэй гол дүрийг бүтээсэн нь бахархууштай.
Шинжлэх ухаан хөгжиж,  монгол охид маань дэлхийд онцгойрох монгол төрхөө европ хэлбэрт цутгахаар мөрөөсөх  болсон  өнөө үед  цэвэр монгол төрхөө хадгалж үлдсэн тэрхүү охин  гадныхны нүдэнд содноор  өртсөн нь лавтай. Чингис хааны тухай өгүүлэх “Монгол” кинонд тоглосныхоо дараа тэрээр шаггүй авьяастайгаа харуулж гадны гурван ч кинонд туслах найруулагчаар ажлаад амжсан. Энэ авьяаслаг бүсгүй хүүхэд байхдаа уран нугаралт төдийгүй спортын хэд хэдэн төрлөөр хичээллэдэг байснаас нь харахад угийн хөдөлмөрч нэгэн бололтой.  Давтагдашгүй төрхтэй авьяаслаг бүсгүйгээ гадны найруулагчдад алдаад зогсохгүй жинхэнэ монгол төрхтэй сайхан эмэгтэйгээ харьд бэр буулгаснаа одоо хир нь  хэн ч анзааралгүй яваа нь тоогүй. Тэрээр өөрийн тоглосон “Монгол” киноныхоо туслах найруулагч казак залуутай гэр бүл болон өдгөө Казакстанд амьдарч байна.

top.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх