УГТ, Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн

2014 оны 04-р сарын 30 өдөр, 03 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
0

 

2МЗЭ-ийн гишүүн зохиолч, найруулагч Хиад Боржигон овогт Гомбожавын Жигжидсүрэн нь 1940-өөд оны эхээр Төв аймгийн хуучнаар Баян сумын II багийн нутаг /одоогийн Баянжаргалан сумын Бөөрөлжүүтийн баруун хойд этгээд/ “Үзүүр шанд”-д малчин ардын гэрт төржээ. Бүх Холбоотын Кино урлагийн дээд сургуулийг “Уран сайхны киноны найруулагч, зохиолч” /1968/ мэргэжлээр төгссөн.

1960-1962 онд Монгол кино үйлдвэрт туслах найруулагч, баримтат киноны найруулагч, 1969 онд “Анхны алхам” анхны уран сайхны кинонд ерөнхий найруулагчаар ажиллаж уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Тэрбээр “Анхны алхам”, “Хүний амь”, “Их бүрдийн домог”, “Суварган цэнхэр уулс”, “Хатанбаатар”, “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам”, “Араатан”, “Их хааны удам” , “Цагаан сүүний домог” зэрэг олон арван кино бүтээлээрээ үзэгч олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн шилдэг уран бүтээлч билээ.

Түүний жинтэй хувь нэмрийг нь засаг төрөөс үнэлж Монгол улсын “Урлагийн гавьяат зүтгэлтэн” /2002/, “Ардын жүжигчин” /2007/ хэмээх эрхэм дээд цолыг хүртээжээ.jigjid-middle svren2 svren3 svren4 svren5

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх