Хүүхдийн парк зун цагийн нээлтээ хийнэ

 c362e9a72964e8bab98b36d06d0d5afb8f2f6f68Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн парк зун цагийн нээлтээ 5 сарын 1,2-нд  хийнэ. Нээлтийн үеэр бүх тоглоомоо 50 хувийн хямдралтай тоглуулахаар болсон байна. Мөн үүний зэрэгцээ олон сонирхолтой арга хэмжээ зохиохоор төлөвлөж байгаа аж.

Дашрамд сонирхуулахад, Үндэсний соёл амралтын хүрээлэнг анх 1965 оны 11-р сарын 10-ны өдрийн шийдвэрээр Нийслэл Улаанбаатар хотын хүүхэд, залуучуудын дунд соёл хүмүүжлийн ажлыг өргөн зохион, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж байх зорилгоор “Хотын соёл амралтын парк” нэртэйгээр байгуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *