“Хүүгүй ломбард” тун удахгүй үзэгчдийн хүртээлд

2014 оны 04-р сарын 30 өдөр, 06 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
huugui-lombard-musk

5 “Оюунлаг” продакшны бүтээл “Хүүгүй ломбард” бүрэн хэмжээний инээдмийн уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болох гэж байна. Киноны зураг авалт дууссан бөгөөд тавдугаар сарын эхээр нээлтээ хийхээр төлөвлөжээ. Киноны найруулагчаар Ардын жүжигчин Б. Мөнхдорж багшийн шавь нар болох Д. Отгонбаяр, Г. Сэр-Од нар ажилласан байна.

Харин гол дүрд нь “Маск” продакшны жүжигчин Э. Алдар, “Эмоци” продакшны жүжигчин Г. Анхбаяр, залуу жүжигчин Э. Мөнхсоёл нар тогложээ. Мөн МУАЖ Г. Мягмарнаран, МУСТА Б. Баатархүү, МУСТА Ш. Алтанцэцэг, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин  МУСТА Г. Алтаншагай, “Маск” продакшны жүжигчин МУСТА Ц. Ганзориг, МУСТА Г. Чулуунцэцэг, “ТВ-Коктейль” хамтлагийн жүжигчин МУСТА Д. Энхбаяр, “Шилдэг өнгө” продакшны жүжигчин Б. Даваажав буюу Байлаа, “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин МУСТА Р. Адьяа нар гол ба туслах дүрүүдийг бүтээсэн байна.

6 images

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх