Өчигдөр буюу 11-р сарын 7-ны өдөр Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийн урлагийн наадам амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг наадамд нийт 1-р курсын таван анги, найман төрлөөр өрсөлдөн авьяас билгээ уралдуулсан юм. Тэмцээний шүүгчдээр СТА С.Болормаа, СТА Ш.Цэцэг, СТА Н.Эрдэнэцэцэг, продюсер М.Болд, хөгжмийн зохиолч Г. Онон нар ажилласан байна. Урлагийн наадамын “Гран при” гардуулах ёслолын үйл ажиллагаа “Монгол бахархал” өдөрлөгийн үеэр буюу энэ сарын 14-нд болох ажээ. Дашрамд дурдахад “Монгол бахархал” өдөрлөгөөр дээлтэй монгол өдрийг зохион байгуулж буй учир нийт оюутан залуус та бүхнийг Монгол бахархал болсон үндэсний хувцсаараа гоёж ирэхийг уриалж байна.


Leave a Reply