МУГЖ Н.Батцэцэгийн бүтээж буй шинэ кинонд хоёр хүү нь тоглоно

2014 оны 05-р сарын 08 өдөр, 02 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
123

  Уянгын киноны  мастер,   эрхэмсэг хатагтай  Н.Батцэцэг  удахгүй шинэ киноны зураг авалтадаа орохоор  киноныхныг   доргиож эхлэв.

Зүгээр суудаггүй  тэрбээр  Америкаас монголчуудын тухай цуврал хийж, нутагтаа ирмэгцээ төсөл санаачилж байсан бол  энэ удаад  эзгүйрсэн  орон зайгаа нөхөж  часхийсэн  уран бүтээл хийхээр  ханцуй шамлан оржээ.

Түүний  9911…. дугаарын   утсаар холбогдон шинэ уран бүтээлийнх нь талаар times.mn тодруулсан байна.

Тэрбээр “Гэгээн хайр, хүнлэг ёсны  сэдэвтэй кино хийх гэж байна.   Энэ  кинонд  манай  хоёр хүү ирж  хамтран ажиллана” хэмээн ярьсныг “Mobile News” буландаа онцолж байна.. Найруулагч  О.Машбат, МУГЖ Н.Батцэцэг хоёрын  хүү  М.Бишрэл, М.Ивээл нар Америкт найруулагчаар төгсөөд тэндээ ажиллаж байгааг   уншигчид  дуулсан байх аа.

Ямартай ч биднийг  хавтгайд нь уяраан уйлуулж байсан “Жинжиймаа” -г давахаар сайхан кино  удахгүй  үзэх нь  хэмээн хүлээн сууя

Эх сурвалж: times.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх