Монгол угсаатны хөгжмийн товчоо ажиллаж эхэллээ

1400 жилийн тэртээ Монгол баатруудын тоглож байсан “Алтайн ятга”  олдворыг дахин сэргээж, язгуур өв соёлоо дэлхий дахинд таниулах, соёлын брэнд бүтээгдэхүүн болгож хөгжүүлэхээр “Монгол угсаатны хөгжмийн товчоо” ажиллаж эхэлжээ. Тэд энэхүү төслийнхөө эхлэл болгож “Алтай ятгыг дуурьсгах их ёслол”-ыг  энэ сарын 16ны 19 цагаас АСА циркэд зохион байгуулахаар төлөвлөөд байна. “Монгол бахархалын төлөө нэгдэцгээе” уриан дор ёслолын ажиллагааны уран сайхны удирдаачаар Д.Ганпүрэв, зөвлөхөөр Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, найруулагчаар Натур даанс продакшний найруулагч Д.Энхбаяр, хөгжмийн найруулагчаар Бро’с рекордсын продюсер М.Болд /Томоо/, нэрт ятгачин Ч.Мөнх- Эрдэнэ, Бөртэ хамтлаг, Алтай хамтлаг, АСА Циркийн жүжигчид, БЦЭДБЧ-ын найрал хөгжим, найрал дуучид зэрэг 100 орчим уран бүтээлчтэй баг бүрэлдэхүүн ажиллах юм.

1174551_210126192486316_1796483963_n

Дашрамд дурьдахад манай сургуулийн найруулагчийн 2-р курсийн оюутан Ганзориг нь “Алтай” хамтлагийн бие биелээч, морин хуурчаар оролцож байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *