КУДС-ийн 15 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа төгсөгчдийн дундах сагсан бөмбөгийн анхдугаар аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж аваргуудаа тодрууллаа. Тус тэмцээнд 2006 оноос эхлэн он оны төгсөгчид хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүллээ. Нийт 20 гаруй баг тамирчид өрсөлдснөөс эрэгтэй шилдэг багаар 2007 оны төгсөгчид, эмэгтэй шилдэг багаар 2012 оны төгсөгчид тэргүүлж өргөмжлөл, алтан медалиар энгэрээ мялаалаа. Удаах байруудад эрэгтэй 2013 оны 1-р баг, 2011 оны төгсөгчид өргөмжлөл мөнгө, хүрэл медаль, эмэгтэй 2009-2010 оны холимог баг, 2013 оны төгсөгчид өргөмжлөл, мөнгө, хүрэл медаль тус тус хүртлээ. 2007 оны эрэгтэй төгсөгчдийн баг алтан медалиа удаах байр эзэлсэн дүү нартайгаа солилцсон нь олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн үйл явдал боллоо. Төгсөгчдийн дундах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тус тэмцээн нь цаашид жил бүр уламжлал болгон зохиогдоно. Энэ тэмцээн нь КУДС-ийн сонирхолтой, өрсөлдөөнтэй тэмцээнүүдийн нэг болж чадлаa


Leave a Reply