Хөлбөмбөгийн дэлхийн аварга 2014

Бразил улсын ерөнхийлөгч Дильма Руссеф “2010 оноос хойш Бразил улсын эрүүл мэнд болоод боловсролын салбарт ДАШТ-ий цэнгэлдэхийг барихад зарцуулснаас хавьгүй их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн”. Бразил улс хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг авсан цагаас эхлэн шинэ барилга байгууламж барих тухай, мөн Бразилын ард түмний эсэргүүцлийн жагсаалын тухай мэдээ урссаар байсан юм. 10346192_327019187445640_7402189244771124238_nДэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө Бразил улсад олон эсэргүүцэл гарсаар байгаа тул ийнхүү Бразилийн ерөнхийлөгч Дильма Руссеф тус тэмцээний зардлын талаар үг хэлсэн байна.Тэрбээр “Бразил улсад Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зарцуулж байгаа хөрөнгийг эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулахыг олон хүн шаардаж байгаа. Би тэдний үзэл бодлыг сонссон. Гэсэн ч би тэднээс өөр бодолтой байна. Би үүнийг буруу гэж бодож байна. 2010 оноос хойш Бразил улсын эрүүл мэнд болоод боловсролын салбарт ДАШТ-ий цэнгэлдэхийг барихад зарцуулснаас хавьгүй их хэмжээний мөнгөн дүнгээр тооцогдох хөрөнгө оруулалтыг хийсэн” хэмээн хэллээ. 3 цагийн дараа  Бразилд эхлэх ДАШТ-ийг сүүлийн 84 жилд анх удаа болж байгаа хамгийн өндөр өртөгтэй ДАШТ болно хэмээн албаны эх сурвалжид мэдээллэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *