Эрдэнэ сангаас Д.Жигжидийн нэрэмжит КУДС- ийн номын санд ном бэлэглэв

Сэнгийн ЭРДЭНЭ
1929-2000
Үргэлжилсэн үгийн зохиолч, яруу найрагч, жүжиг, киноны зохиолч.
Монгол Улсын Төрийн шагналт (1965). Ардын уран зохиолч (1994).
С.Эрдэнэ 1929 оны 12-р сарын 7-нд Хэнтий аймгийн Биндэр суманд төржээ.
1949 онд Улаанбаатар хотноо Д.Сүхбаатарын нэрэмжит офицерийн сургууль, 1955 онд Монгол Улсын Их Сургуулийн Анагаах ухааны факультетыг тус тус төгсчээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон болон ойн медалиудаар шагнагдсан юм. 1995 онд ардын уран зохиолч цол хүртжээ.
1949 оноос эхлэн уран зохиол бичих болжээ. “Утга зохиол урлаг” сонин, ”Цог” сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр олон жилийн турш ажилласан. С.Эрдэнэ орчин үеийн монголын үргэлжилсэн үгийн том зохиолчдын нэг юм.
С.Эрдэнийн өгүүллэгүүд нь уянгын шинжтэй бөгөөд орчин үеийн хүний дотоод сэтгэхүйг нээн үзүүлэхэд чиглэсэн өвөрмөц онцлогтой, бие даасан үзэгдэл болж монголын утга зохиолд орсон юм.
Эрдэнэ сангаас Д.Жигжидийн нэрэмжит КУДС-  ийн номын санд С.Эрдэнэ агсны уран бүтээлийн дээжс болох 20 төрлийн  60 ширхэг номоор бэлэг барилаа.
10516731_1497652107174435_8832127453425909193_n 1800218_1497652193841093_4209204687147345988_n 10468663_1497652007174445_2936535984452044202_n 10665253_1497652047174441_7058312548199109651_n

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *