22 жилийн түүхтэй UBS телевизийн ээлжит нэгэн уран бүтээл “Содура” уран сайхны кино 10 дугаар сарын 17-нд бүх кино театруудаар албан ёсоор нээлтээ хийнэ. Киноны зураг авалтыг жилийн дөрвөн улирал дамнан хийж бүтээсэн. Чадварлаг уран бүтээлчид, мэргэжлийн баг хамт олон ажилласан энэхүү кинонд тайгын амьдрал, Цаатан үндэстний аж байдлыг тод томруунаар дүрслэн харуулсан бөгөөд хүний амьдралын гол утга учир болох хайр сэтгэлийн ариун нандин холбоог өгүүлсэн бүтээл юм.Уг кинонд Д.Жигжидийн нэрэмжит КУДС- ийн багш МУСТА С.Болормаа, МУАЖ П.Цэрэндагва , МУАЖ Д.Мэндбаяр , төгсөгч М.Оюунсүрэн, 2013 онд жүжигчин мэргэжлээр төгссөн 4 а анги, 2014 оны жүжигчин – найруулагч 4 а ангийн оюутан нар тогложээ.
Утга санаа
Товч агуулга: Содура бол тайгын охин. Түүний хүүхэд нас хөвчийн их тайгад өнгөрсөн хэдий ч хувьд заяаны эрхээр их хоттой амьдралаа холбоно. Гэвч хотын амьдрал түүнд зохисонгүй. Эцэст нь сэтгэлдээ гунигтай, зүрхэндээ шархтай тайга руугаа буцна.
Ингээд түүнийг тайгын нууцлаг амьдрал угтаж авна…
| Tөрөл: | Драма |
| Найруулагч: | Б.Жаргалсайхан |
| Зохиолч: | С.Сумъяа, О.Эрдэнэ |
| Дүрүүдэд: | Ц.Батхуяг МУСТА, С.Болормаа МУСТА, А.Өнөржаргал, М.Оюунсүрэн, П.Цэрэндагва МУАЖ, Д.Мэндбаяр МУАЖ |
| Насны ангилал: | 16+ |
МУАЖ П.Цэрэндагва
МУАЖ Д.Мэндбаяр
МУАЖ Д.Мэндбаяр, МУСТА С.Болормаа
МУСТА С.Болормаа
М.Оюунсүрэн
















Leave a Reply