Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид жил бүрийн 11-р сарыг түүхэн жүжгийн сар болгон зарлаж өөрийн үндэсний сор болсон түүхэн жүжгүүдээрээ үзэгчдийнхээ мэлмийг баясгасаар ирсэн уламжлалтай билээ. Энэ оны 11 сарын 07-ны өдөр Б.Цогнэмэхийн зохиол төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгээр үзвэрийн жилийн нээлтийн тоглолтоо хийж үргэлжлүүлэн Б.Шүүдэрцэцэгийн зохиол УГЗ Б.Баатарын найруулга “Ану хатан”, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол УГЗ Ч.Найдандоржийн найруулга “Тамгагүй төр”, Софоклийн зохиол СТА Ч.Түвшингийн найруулга “Эдип хаан” УГЗ Ш.Гүрбазарын зохиол УГЗ Ч.Найдандоржийн найруулга “Оролмаа эх”, Д.Равжаагийн “Саран хөхөө” зэрэг уран бүтээлүүдээрээ үзэгчид та бүхэндээ бэлэг барих гэж байна.
Маркетинг 70128999, Касс: 70118187,
www.Drama.mn facebook / Улсын Драмын Эрдмийн Театр,
www.Monda.mn 1617 Үнэгүй хүргэнэ.




Leave a Reply