ЕБС төгсөгчдөд зориулсан “Манайд элсээрэй” шоу арга хэмжээ боллоо

2015 оны 03-р сарын 23 өдөр, 06 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
11031643_757244814390713_234275941629388072_n

Энэ жил Монгол улсын Их, дээд сургуульд шинээр элсэн орох төгсөх ангийн сурагчдад зориулсан “Манайд элсээрэй” шоу арга хэмжээ 2015 оны 3 дугаар сарын 22ны өдөр Сурагч сонины санаачлагаар зохион байгууллаа. Тус арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар  “Сурагч сонин”, “Онцлох.mn”, “Amuks.mn”, “MTV production” тус тус ажилласан бол дэмжин оролцогч байгууллагаар Монгол улсын засгийн газар Боловсрол Соёл Шинжлэх ухааны яам, Монгол улсын бүх их дээд сургуулиуд оролцсон.

Энэ арга хэмжээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг Их дээд сургуулиуд өөрсдийн төлөөллөө илгээн сурагчдад өөрсдийн танилцуулах материалаа тарааж өгсөн. Зөвхөн төгсөх ангийн сурагчидаас гадна 8 дугаар болон 9 дүгээр ангийн сурагчид ирж ирээдүйд эзэмших мэргэжилийнхээ дагуу сургуулиудтай танилцаж байлаа.

13 азтай сурагчийг суудлын тоогоор сугалж шалгаруулсан бөгөөд супер азтан өөрийн элсэн орох сургуулийн бүтэн жилийн төлбөрийг даалгах эрхийн бичгээр шагнуулсан.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх