Өнгөрөгч даваа гариг буюу 3 дугаар сарын 23ны өдөр Кино Урлагийн Дээд сургуулийн оюутнуудын дунд зохиогдсон “Залуу хүний амьдралын зорилго” сэдэвт уран илтгэгчийн тэмцээн боллоо. Тэмцээнийг Сэтгүүлч-Оператор 4-р курсын оюутан Б.Мөнхжин санаачлан КУДС захиргаа, ОЗ хамтран зохион байгуулав.
Илтгэгч болгон өөр өөрийн өнцгөөс сэдэвийг харж, өөртөө итгэлтэйгээр уран илтгэж байлаа. Нийт бүртгүүлсэн оюутнуудаас гадна тухайн илтгэлийн тэмцээнийг үзэж байсан хоёр ч оюутан өөрсдийн сэтгэл хөдлөлөөр индэрт гарч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн нь тус тэмцээн олонд хэрхэн хүрсэний илрэл бизээ. Шүүгчдийг дүнгээ гаргаж байхад Кино найруулагч Т.Төмөр-Очир гуай “Та нарт би байнга ингэ тэг гэж заадаг байсан. Харин өнөөдөр та нарын илтгэлийг сонсоод оюутнуудаараа их бахархаж байна. Та нарыг бага гэж бодож болохгүй юм байна гэж” сэтгэл бахдалтайгаар хэлж байсан юм. Илтгэгчид залуу хүний амьдралын зорилгыг тодорхойлохдоо нэг ч давхацсан санааг гаргаж ирээгүй нь Кино урлагийн дээд сургуулийн оюутан залуусын сэтгэх чадвар агуу өргөн цар хүрээтэй байгааг харуулж байлаа.
Тус тэмцээнд 1-4 дүгээр курсын 20 оюутан бүртгүүлж оролцсоноос эхний 3 байрыг тодруулсан юм.
- 1-р байр Найруулагч 3-р курсын оюутан Ц.Баярсайхан
- 2-р байр Сэтгүүлч-Оператор 4-р курсын оюутан Б.Мөнхжин
- 3-р байр 1-р курсын оюутан Г.Гантуяа
Сайхан ярих бол урлаг. Сайхан ярих тусам сонсогчдын сэтгэлийн гэрэл нь бадран асдаг. Үгийг онож хэлнэ гэдэг ч урлаг. Үг буу зэвсэг шиг хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж чадна.
Х.Энхжаргал

Leave a Reply