Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад
2015 оны 04 дүгээр сарын 23- ноос 05-р сарын 3 хүртэл “Театрын өдрүүд” аялан тоглолтоо зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
“УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолтын хөтөлбөрт театрын урын санд тоглогдож буй дэлхийн сонгодог, үндэсний түүхэн, орчин үеийн, хүүхэд залуучуудын сэдэвтэй шилдэг уран бүтээлүүдээсээ дээжлэн хүргэхээр болжээ. Үүнд:
- 1. Б.Цогнэмэх “Тэнгэрийн хүү” үндэсний түүхэн жүжиг
- 2. А.Очирбат “Буруугүй буруутан”
- 3. Н.Ганхуяг “Бүүвэй” бэсрэг уянгын драмын жүжиг
- 4. С.Жаргалсайхан “Хэлж зүрхлээгүй хайр” орчин үеийн жүжиг
- 5. Нобелын шагналт Дарио Фо “Чөлөөт хос” хайрын жүжиг
- 6. С.Михалков “Бардам туулай” хүүхдийн жүжиг
- 7. К.Драгунская “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн жүжиг
4-р сарын 23,24,25,26-нд
Эрдэнэт хотын Уурхайчин соёлын ордонд,
Эрдэнэт хотын Хүүхэд залуучуудын театрт.
4-р сарын 27-нд Сэлэнгэ аймгийн Хөтөл-д
4-р сарын 28,29,30-нд Дархан-Уул аймгийн Залуучууд театрт
5-р сарын 1,2-нд Сэлэнгэ аймгийн Сэлэнгийн долгио чуулгад тус тус тоглогдоно.
“Театр бол хүний сэтгэл бодлыг дэлгэн нээх оюуны их өргөө юм”.

Leave a Reply