УЛСЫН ЗАХИАЛГААР ТҮҮХЭН СЭДЭВТ УРАН САЙХНЫ КИНО бүтээхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх уралдаант ШАЛГАРУУЛАЛТ зарлагджээ.

2015 оны 04-р сарын 23 өдөр, 04 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Үйл явдалУЛСЫН ЗАХИАЛГААР ТҮҮХЭН СЭДЭВТ УРАН САЙХНЫ КИНО бүтээхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх уралдаант ШАЛГАРУУЛАЛТ зарлагдлаа

Монгол Улсын Иргэний хуулийн 421 дүгээр зүйл, Соёлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 11 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Түүхэн сэдэвт уран сайхны кино бүтээхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр уралдаант шалгаруулалтыг зарлаж байна.

Нэг. Уралдаант шалгаруулалтын зорилго
Кино урлагаар дамжуулан Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний бахархал, түүх соёл, эв нэгдэл, тэдгээрийн үнэ цэнийг сурталчлан таниулахад чиглэнэ.

Хоёр. Уралдаант шалгаруулалтын болзол

1. Гүйцэтгэх ажил:
Түүхэн сэдэвт, бүрэн хэмжээний уран сайхны киноны зохиол, кино бүтээх хүсэлт хүлээж авна.

2. Хугацаа: 2015 оны 4 дүгээр сарын 17- ноос 2015 оны 6 дугаар сарын 15 -ны өдрийн 17.00 цаг хүртэл

3. Кино зохиол, хүсэлтэд тавигдах шаардлага:
· Киноны техник технологи: Кино урлагийн хөгжилд ахиц, дэвшил болохуйц шинэ техник, технологи ашигласан, төрөл хэлбэр нь шинэлэг байх
· Зураг авалтыг 4K-аас доошгүй дүрсний нягтралаар хийх, боловсруулах тоног төхөөрөмж бүхий дуу дүрсний чанарын шаардлагын түвшинг хангасан техник тоноглолтой мэргэжлийн студи, продакшн байх
· Киноны агуулга: Дэлгэцийн бүтээлд түүхийн зурвас үеийг хөндсөн тодорхой үйл явдал, Монгол Улсын түүхэнд хувь нэмэр оруулсан Түүхэн хүний тухай, үзэгчид, залуу үеийнхэнд эх оронч үзэл, үндэсний бахархал, эв нэгдэл, тусгаар тогтнолын үзэл санааг сурталчилсан агуулгатай байх
· Үргэлжлэх хугацаа: 100-аас доошгүй минут үргэлжлэх хэмжээний уран сайхны киноны зохиол ирүүлнэ.
· Уран бүтээлчдийн баг: Уран бүтээлийг туурвих мэргэжлийн баг бүрдсэн байна. Киноны багт ажиллах ерөнхий найруулагч, зураглаач нь мэргэжлийн байх бөгөөд мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, зөвлөх найруулагч, зохиолч, зургийн дарга, зураач зэрэг үндсэн эх зохиогчдын баг нь бүхлээрээ Түүхэн бүтээлд урьд нь оролцож байсан туршлагатай байх шаардлагатай.

· Санхүүжилт:
- Кино бүтээх санхүүгийн дэлгэрэнгүй тооцоо, эх үүсвэрүүдийг тодорхойлсон байна.
- Шалгарсан кино зохиол, хүсэлтэд санхүүжилтийн тодорхой хувийг олгоно.

4. Хүсэлт гаргагч дор дурдсан баримт бичгийг бүрдүүлсэн байна.
Үүнд:
- Уралдаанд оролцохыг хүссэн албан бичиг
- Уран бүтээлийн танилцуулга /аннотаци/
- Кино зохиол
- Бүтээл туурвих ажлын хуваарь, төлөвлөгөө
- Зохиогчийн эрх болон оюуны өмчийн зөрчилгүй байх, холбогдох этгээдтэй хийсэн гэрээний хуулбар
- Санхүүжилтийн төлөвлөгөө
- Төсвийн задаргаа
- Бүтээлийг туурвихад санхүүгийн дэмжлэг үзүүлэх аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн албан захидал
- Уран бүтээл туурвих баг бүрэлдэхүүний танилцуулга, ажлын туршлага
- Кино үзүүлэх зах зээл, үзэгчдийн эдийн засгийн урьдчилсан тооцоо

5. Уралдааны шалгаруулалт
· Шалгуур үзүүлэлтийг хангасан 1 кино төслийг дэлгэцийн бүтээл туурвихад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
· БСШУ-ны сайдын тушаалаар томилогдсон орон тооны бус мэргэжлийн зөвлөл уралдаант шалгаруулалтыг 2015 оны 7 дугаар сарын 1-ний дотор зохион байгуулж дүгнэнэ.
· Шалгарсан бүтээлд БСШУЯ-аас 110,0 сая хүртэлх төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
· Кино зохиол, хүсэлтийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 210 тоот өрөөнд хүлээн авна. /эх сурвалж http://www.meds.gov.mn/oscar/

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх