Д.Жигжидийн нэрэмжит Кино Урлагийн Дээд сургуулийг амжиллтай төгсөж, Монголын кино урлаг, соёл урлагийн ирээдүйн өнгө төрх, хөгжлийг тодорхойлогч авъяаслаг залуу боловсон хүчний эгнээнд нэгдэж бакалаврын дипломоо гардан авсан төгсөгчиддөө халуун баярын мэндийг дэвшүүлье. Эрдэмтэн багш нарын нөр их хөдөлмөр, оюутан та бүхний хичээл зүтгэлийн үр шимийг хүртэх энэ баярт мөч нь төгсөх оюутан төдийгүй эцэг, эх гэр бүл, найз нөхөд, эрдэмтэн багш нарын хувьд гэгээн баяр билээ. Инээд хөөр, аз жаргал, баяр гунигийн нулимсаар дүүрсэн энэ гайхалтай өдрийн дурсамж зурагнуудаас та бүхэндээ хүргэж байна.
Эрдмийг сураад буцнаа гэхээр аюулхай цээжиндээ дүүрэн баяртай
Эргээд ангидаа суухгүй гэхээр алаг нүдэндээ сувдан нулимастай…


Leave a Reply