Нийслэлийн Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой 2015 онд тохиож байгаатай холбогдуулан ойн арга хэмжээний үеэр зохиогдох аливаа арга хэмжээ, үйл ажиллагаанд ашиглах зорилгоор оюутан, залуучуудын дунд ” Миний мэдэх Баянзүрх дүүрэг” сэдэвт эссэ бичлэг, шторк, гэрэл зургийн уралдаан зарласан юм. Энэхүү уралдааны гол ач холбогдол нь оюутан, залуучууд тус дүүргийн хөгжил цэцэглэлттэй танилцаж, бахархах, дүүргийн хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулах явдал байсан юм. Уралдаанд нийт 200 гаруй бүтээл ирснээс: Эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байранд Кино урлагийн дээд сургуулийн найруулагчийн 2-р курсын оюутан Ч.Энхжаргал, хоёрдугаар байранд сэтгүүлчийн 2-р курсын оюутан Л.Энх-Амгалан, гуравдугаар байранд жүжигчиний 2-р курсын оюутан Н.Сугармаа нар тус тус байр эзэлжээ.
Шторкийн уралдааны тэргүүн байранд Кино урлагийн дээд сургуулийн найруулагчийн 2-р курсын оюутан А.Наранбулаг, хоёрдугаар байранд найруулагчийн 2-р курсын оюутан Б.Дөлгөөн, гуравдугаар байранд найруулагчийн 2-р курсын оюутан Б.Ганчөдөр тус тус байр эзэлсэн юм.
Фото зургийн уралдааны тэргүүн байранд Кино урлагийн дээд сургуулийн оюутан зураглаачийн 2-р курсын оюутан Б.Бадрах, хоёрдугаар байранд зураглаачийн 3-р курсын оюутан Ж.Роза, гуравдугаар байранд найруулагчийн 2-р курсын оюутан С.Маргад-Эрдэнэ нар байр эзэлсэн байна.















Leave a Reply