“Монгол кино 80 жил” ойн хүрээнд КУДС-ийн хамт олон Батсүмбэрт зочиллоо

2015 оны 10-р сарын 29 өдөр, 20 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mini-1

“Монгол кино” нэгтгэлээс монголд үндэсний  кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд  олон арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан энэ сарын 17-нд Батсүмбэрийн ахмад настны асрамжийн газарт Кино урлагийн дээд сургууль болон монгол кино нэгтгэлийн хамт олон нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн юм. Дээрхи арга хэмжээний хүрээнд  Кино урлагийн дээд сургуулийн авьяаслаг оюутнуудын  урлагийн номер болон  “Хүргэн хүү” монголын уран сайхны киног үзүүлж, энэхүү киноны    зураглаачаар ажилласан  МУСТА С. Батсүрэнгийн хөрөг нэвтрүүлгийг  толилуулсан юм. Мөн энэ үеэр тус  асрамжийн газарт  монголын шилдэг зохиолууд болон найраглалын 50 гаруй номыг бэлэглэсэн байна.

mini-1

mini-2

mini-3

mini-4

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх