Төрийн албан хаагчийн тэтгэлэг

2014 оны 02-р сарын 13 өдөр, 12 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2000 оны 12 дугаар                                                                                               Улаанбаатар хот
сарын 26-ны өдөр                                         Дугаар 201

Журам батлах тухай

 Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дугаар заалт, Дээд боловсролын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:

1.”Төрийн албан хаагчийн гэр бүлээс суралцаж байгаа оюутны сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх журам”-ыг хавсралт ёсоор баталж 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

2.Төрийн албан хаагчийн гэр бүлийн оюутны сургалтын төлбөрийг санхүүжүүлэх хөрөнгийг 2001 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн төвлөрүүлэн зарцуулж байхыг Сургалтын төрийн сангийн захирал Б.Ганбатад зөвшөөрсүгэй.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай″ Засгийн газрын 1995 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 194 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                         Н.Энхбаяр

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд                     А. Цанжид

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх