“Монгол хүү Монголын анхны кино” Зохион бичлэгийн уралдааны удирдамж

“Монгол хүү киног хэн сайн мэдэх вэ?” зохион бичлэгийн уралдааныг КУДС-ийн оюутнуудын дунд зарлаж байна.
Нэг. Зорилго
• Кино урлагийн дээд сургуулийн оюутнуудад хичээлийн хөтөлбөрийн дагуу Монголын кино урлагийн түүхийг судалж бусдад таниулах зорилготой.
Хоёр. “Монгол хүү Монголын анхны кино” Зохион бичлэгийн уралдааны хамрах хүрээ
• КУДС-ийн 1-4 дүгээр курсын оюутнууд
Гурав. “Монгол хүү Монголын анхны кино” Зохион бичлэгийн уралдаанд тавигдах шаардлага
• Зохион бичлэг нь сэдвийн хүрээнд бичигдсэн байх ба 300-400 үгтэй байна. • Зохион бичлэг нь стандартын дагуу бичигдсэн байх • A4 хэмжээтэй цаасан дээр Arial Mon фонтоор бичсэн байх ба үсгийн хэмжээ 12 байна.
ДӨРӨВ. ШАГНАЛЫН САН
• 1-р байр Өргөмжлөл, 2 кредит
• 2-р байр Өргөмжлөл, 1 кредит
• 3-р байр Өргөмжлөл, Тусгай шагнал
/ Шалгарсан нэг зохион бичлэгийг 2015-11-09 нд болох “Монгол хүү Монголын анхны кино” эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавих эрхээр шагнана/
ТАВ. БУСАД
• “Монгол хүү Монголын анхны кино” Зохион бичлэгийн уралдаанд оролцох оюутнуудын материалыг 2015 оны 10-р сарын 30-с 11-р сарын 5-ны хооронд сургалтын албанд хүлээн авна. /Өөрийн овог нэр, ангийг тодорхой бичсэн байна/
Leave a Reply