Жүр үр компанийн нэрэмжит ” Хүн хүнээ хайрлая” сэдэвт богино хэмжээний кино наадмын удирдамж

1. Уралдааны зорилго

Хүн хүнээ хайрлах эерэг мессежийг нийгэмд кино урлагаар дамжуулан хүргэх, кино урлагийг шимтэн сонирхдог залуусыг дэмжихэд оршино.

2. Шагналын сан

  • 1-р байр- 3″000″000 төгрөг 1 оролцогч
  • 2-р – 2″000″000 төгрөг 1 оролцогч
  • 3-р байр – 1″000″000 төгрөг 1 оролцогч

Тусгай байр- 300″000 төгрөг 3 оролцогч / Like, Share-н тоогоор /-ийг тус тус шагнана. Шагналын дүнд ХХОАТ багтсан болно.

3. Сэдэв

” Хүн хүнээ хайрлая” сэдвийн дор хүн хүнээ хайрлахын утга учир, хүний сайхан сэтгэлийг хайрлуулахыг зорьсон байна.

4. Хугацаа

Бүтээл хүлээн авах- 2015 /10/22- 2015/11/132-ны өдрийг дуустал ажлын өдөр бүр 09:00-18:00 цагийн хооронд хүлээн авна.

Эцсийн шалгаруулалт – 2015/11/21-ний өдөр болно.

5. Оролцогчид тавигдах шаардлага

  • Бид энэхүү уралдаанд нас, хүйс, мэргэжлийн шаардлага тавихгүй тул оролцохыг хүссэн хэн бүхэнд нээлттэй байна.
  • Багаар болон ганцаарчилсан хэлбэрээр оролцож болно.
  • Багаар оролцож байгаа бол багтаа нэр өгсөн байна.
  • Баг болон хувь оролцогчийн бүтээлийг биеэр авчирч өгөх этгээд нь тухайн бүтээлийн продюсер байна.

Оролцогчид бүтээлээ өгөхөөр ирэхдээ:

  • Бүртгэлийн хураамж 10,000 төгрөг
  • Зохиол /А4-н цаасан дээр шивж хэвлэсэн байна/
  • Бүтээл /Флаш дискэнд хуулж авчирна/
  • Бүртгэлийн маягт бөглөн авч ирнэ.

Материалыг хүлээн авах хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Скайплаза төв, D kорпус, 4 давхарт 4 тоот

6. Бүтээлд тавигдах шаардлага

  • Бүтээл нь уралдааны хүрээнд нийцсэн сэдэвтэй байх
  • Бүтээл нь оюуны өмчийн ямар нэгэн асуудалгүй байх. Бүтээлтэй холбоотой оюуны өмчийн аливаа асуудалд Жүр үр компани болон Лупа компани хариуцлага хүлээхгүй болно.
  • Бүтээл нь өмнө нь хийгдээгүй, олон нийтэд танилцуулагдаж байгаагүй байх
  • Бүтээл нь архи, тамхи, садар самуун сурталчилсан утга, агуулгагүй байх
  • Хувь хүний нэр хүнд, хувийн нууцтай холбоотой, хууль зөрчсөн бүтээлийг хүлээн авахгүй
  • Үргэлжлэх хугацаа 1-5 минутанд багтсан байна.
  • Зохиолыг А4-н цаасан дээр шивсэн байна.
  • Зөвхөн видео төрлөөр стандарт дэлгэцэнд зориулан гүйцэтгэсэн байх ба бүтээлийг HD төрлөөр хадгалсан байна. Аудио дуугаралт стерео болон түүнээс дээш чанартай байна.
  • Бүтээлийн ажлын файл болон гүйцэтгэлийн файлыг хамт авчирна.

Видео файлын формат нь Full HD mp 4 өргөтгөлтэй байна.Жич: Уралдаанд ирүүлсэн аливаа бүтээлийг Жүр үр компани болон Лупа компани өөрсдийн сурталчилгаандаа ашиглах бүрэн эрхтэй байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *