Фото зургийн уралдаан
2015-11-13 11:09
“Эх орноо, их урлагаа дэлхий дахинд хамтдаа сурталчилья” уриан дор “Монголын үндэсний урлагийн гайхамшиг фото зурагт” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлажээ.
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын 65 жилийн ойг тус чуулгын шилдэг уран бүтээлчид, уран бүтээлийн сан хөмрөгийг хүүхэд залуучууд, олон нийтэд сурталчлан таниулах, үндэсний урлагаа олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан олон улсын хэмжээнд түгээн таниулж сурталчлах зорилготой энэхүү уралдаанд мэргэжлийн гэрэл зурагчид болоод гэрэл зураг сонирхогч хэн бүхэн оролцох боломжтой.
Шагналын сан:
Тэргүүн байр 1: Өргөмжлөл цом. 1,5 сая төгрөг
Дэд байр 1: Өргөмжлөл. 1 сая төгрөг
Гутгаар байр 2: Өргөмжлөл. 800.000 төгрөг
Тусгай байр 7: Өргөмжлөл тус бүр 100.000 төгрөг бөгөөд оролцогч бүрт Үндэсний дуу бүжгийн чуулгын тоглолтын урилга, гарын бэлэг өгөх аж.
Мөн уралдаанд зориулж ҮДБЭЧуулгын шилдгийн шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн гурван өдрийн өдөрлөгийг нээлттэй зохион байгуулах юм байна. Тухайлбал,
Арваннэгдүгээр сарын 14-ний өдөр 14.00 цагт “Монголын их хатад” бүжгийн бүжгэн жүжгийн хэсэг, “Оройн дээд” түүхэн дуулалт жүжгийн хэсэг, “Монгол төрийн их найрал”ын “Монголын их нүүдэл” тоглолтын хэсэг, “Хөсөгтөн” хамтлагийн тоглолт
Арваннэгдүгээр сарын 21-29 нд 14.00 цагт Үндэсний бүжгийн 200 сурагчдын флаш моб, ҮДБЭЧуулгын бүжигчдийн болон ардын бүжиг сонирхогч оюутан залуусын “Монгол бүжгийн баяр”
Арваннэгдүгээр сарын 28- нд үндэсний найрал хөгжим, үндэсний бүжгийн цомирлог зураг авалтын өдөрлөг тус тус болно.
Харин ҮДБЧуулгын 65 жилийн ойд зориулж мөн сарын 19-28 ны өдрүүдэд
• “Монголын их хатад” бүжгийн туульс
• “Оройн дээд Богд мину” түүхэн дуулалт жүжиг
• “Монгол төрийн их найрал”ын “Монголын их нүүдэл” тоглолтуудад мандат авч зураг авах боломжтой аж.
Уралдаанд оролцохын тулд оролцогч нь овог нэр, гэрийн хаяг, утасны дугаар, мэйл хаяг гэх мэт шаардлагатай мэдээллүүдийг Saikhan.artstudio@gmail.com хаяг руу явуулах бөгөөд бүтээлийг ирэх сарын 01-ны 23.00 цаг хүртэл хүлээн авах юм байна.
Эх сурвалж: Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга

КУДС-ын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
МУСГЗ шинжлэх ухааны доктор С.Лочинд хүндэтгэл илэрхийлэх үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө
28 дахь удаагийн үндэсний номын баярт КУДС-ийн оюутнууд оролцлоо
КУДС-ийн төгсөгчдийг цувралаар танилцуулж байна
КУДС-ийн “Найруулагчийн ур чадвар”-ын багш Г.Жигжидсүрэн
КУДС-ийн төгсөгчдийг цувралаар танилцуулж байна
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН Э.САРУУЛ-ЭРДЭНИЙГ ШАГНАЖ УРАМШУУЛАВ
“Би бэлтгэгдсэн оюутан-2020” төсөл
КУДС-ийн төгсөгчдийг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад 2007 онд найруулагчийн мэргэжлээр төгссөн М.Энхдалайг онцолж байна.