Сайн дурын үйл ажиллагаагаар дамжуулан нийгэм, улс орныхоо сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах, хүүхэд залуучуудыг ёс суртахууны зөв иргэн болгон төлөвшүүлснээр нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох зорилготой ” Өнгөлөг Монголын ирээдүйг хамтдаа бүтээцгээе” – Сайн дурынхны манлайлал төсөлд КУДС-ийн оюутнууд нэгдлээ.
“Тогтвортой хөгжлийн зорилт 2030” хөтөлбөр тусгасан 17 зорилгын нэг болох ядуурлыг устгах, зорилгыг дэмжих хүрээнд гэр оронгүй тодорхой тооны өрхийг сайн дурынхны санаачлагаар төрийн болон ТББ иргэдийн хамтын ажиллагааны үндсэн дээр орон гэртэй болгож нийгэмд ядуурлын эсрэг бодитой өөрчлөлтийг харуулж эерэг соёлыг түгээх зорилготой төсөлд КУДС-ийн оюутнууд идэвхи санаачлагатай оролцсон юм.




Leave a Reply