Монгол киноны сэтгэлд хоногшсон дуунууд СТӨ-нд эгшиглэлээ.

2015 оны 12-р сарын 23 өдөр, 20 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
14492900275662692b11b23

Монгол Улсад Үндэсний кино урлаг үүсч хөгжсний 80 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү түүхэн ойд зориулан ” Монгол кино нэгтгэл” болон Д. Жигжидийн нэрэмжит кино урлагийн дээд сургуулиас зохион байгуулж буй  “Монгол киноны шилдэг дуунууд” хүндэтгэлийн тоглолт  “Соёлын төв өргөө”-ний тайзнаа эгшиглэж нэгэн орой үзэгчдийн залуу насыг нь санагдуулан сэтгэлийг утсыг нь  хөдөлгөлөө .

Хүндэтгэлийн тоглолтод Ардын жүжигчин А. Долгор, Ө. Баярмагнай, Гавьяат жүжигчин Б.Дашдондог, Ч.Насантогтох, Б.Сарантуяа, Ж.Алтанцэцэг,  С.Жавхлан, Б.Ганчимэг, Х.Болормаа, Гавьяат багш Ц.Ерөө шавь нарын хамт, Төрийн соёрхолт Б.Мөнхболд нар урилгаар оролцсон юм.

Мөн Соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Баттулга, Д.Отгонжаргал, П.Өнөржаргал, А.Түмэн-Өлзий, С.Цогтсайхан, С.Сэрчмаа, Т.Баттогтох, Д.Жавхаасайхан, Б.Баярцэцэг, Ц.Баясгалан, О.Болдбаатар, Б.Нармандах , Дуучин Б.Хонгор, Л.Оюун-Эрдэнэ, Б.Мөнхбаяр, ХЦДБЧ-ын дуучин Э.Дүүриймаа, Д.Мөнгөнтуяа, Л.Болор-Эрдэнэ, Sweetymotion хамтлаг, ОХУ-ын гитарчин Александр Сага нар Ц.Намсрайжавын нэрэмжит “Монгол улсын филармони”, морин хуурын чуулга, ХЦДБЧ-ын дэргэдэх амьд хөгжмийн Хилчин хамтлагтай хамтран олон түмний зүрх сэтгэлд мөнхөрсөн монгол киноны дуунуудыг эгшиглүүлсэн юм. 14492900275662692b11b23

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх