Өчигдөр буюу 12-р сарын 23-ны өдөр Д. Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийн оюутнуудын дунд бүжгийн аварга шалгаруулах тэмцээн Сүхбаатарын нэрэмжит ” Жанжин клуб”-ын соёлын төв ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд оролцсон бүжгийн хамтлагууд болон гоцлол бүжигчид уран чадвар, авъяас билэг, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ дайчлан оролцсон юм. Тэмцээнийг Кино урлагийн дээд сургуулийн багш, МУГЖ Ш. Цэцэг, Кино урлагийн дээд сургуулийн бүжгийн багш МУСТА Н. Эрдэнэцэцэг, Кино урлагийн дээд сургуулийн сургалтын албаны дарга Г. Мөнхжаргал нар шүүсэн юм.
Бүжгийн тэмцээнд:
1-р байранд- 1-р курсын оюутнууд
2-р байранд- 4-р курсын оюутнууд тус тус байр эзэллээ.
Тэргүүн байр эзэлсэн 1-р курсын авъяаслаг оюутнууд Кино урлагийн дээд сургуулийн шинэ жилийн ёслолын үйл ажиллагаанд бүжгийн үзлбүүрээ үзүүлэн шагналаа гардаж авахаар болсон байна.














Leave a Reply