Жүжигчин, найруулагч МУГЖ Ш. Цэцэгийн удирдсан жүжигчиний 3,4-р курсын оюутнуудын “Дуу оруулалт” хичээлийн тайлан тоглолт оюутан театрт амжилттай болж өнгөрлөө. КУДС нь Монголд цорын ганц “Дууны найруулагч” мэргэжилээр бакалаврын зэрэгтэй оюутнуудыг төгсгөдөг юм. Тухайн гадаад кино бүтээлийг Монгол хэлнээ хөрвүүлж үзэгчдийн сэтгэлд хүргэх нь кинонд дуу оруулж буй жүжигчнээс ихээхэн хамааралтай бөгөөд КУДС-ийн оюутнууд гадаадын нэр хүндтэй сайн бүтээлүүд, арт- хаус, анимейшин чиглэлийн олон кинонд дуу оруулж өөрсдийн авъяас чадварыг энэхүү тайлан тоглолтондоо үзүүлсэн юм.
Жүжигчний ангийн оюутнуудын ” Дуу оруулалт” хичээлийн тайлан тоглолт амжилттай боллоо












Leave a Reply