Оскарт нэр дэвшигчид тодорлоо

2016 оны 01-р сарын 29 өдөр, 05 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
oscars-2016-predictions

2016 оны Оскарын шагналд нэр дэвшигчдийг өчигдөр Лос Анжелес хотод танилцууллаа. Харин ялагчдыг хоёрдугаар сарын 28-нд Оскарын наадам дээр албан ёсоор нийтэд зарлан алтан хүн гардуулах юм.

Энэ удаад  Ди Каприод алтан хүн атгуулж магадгүй хэмээн олны зүгээс найдвар тавьж буй “The Revenant” кино хамгийн олон номинацид нэр дэвшлээ. Тухайлбал,  “Шилдэг Кино”, “Шилдэг эрэгтэй жүжигчин”, “Шилдэг найруулагч” зэрэг 12 төрөлд нэр дэвшжээ.

Өдгөө 41 настай Холливудын алдарт  жүжигчин Леонардо Ди Каприо анх 14 настайдаа урлагийн ертөнцөд хөл тавьж 19 насандаа “Гилберт Грейп” киноны туслах дүрээр шилдэг туслах дүрийн шагналд “Оскар”-т дэвшиж байсан юм. Нэр хүнд олсон кинонууд нь гэвэл “Ромео Жулетта”, ”Титаник”, “Нью-Йоркийн дээрэмчин”, “Чаддаг юм бол намайг барь”, ”Авиатор”, “Уолл стрийтийн чоно” зэрэг цөөнгүй шилдэг бүтээл бий. Гэвч тэрээр өнөөг хүртэл нэг ч удаа Oскарын шагнал хүртээгүй байна. Леонардо Ди Каприогийн хувьд зургаа дахь удаагаа Оскарт ийнхүү нэр дэвшиж байгаа юм.

Харин энэ удаад Мексикийн кино найруулагч Алехандро Иньярритугийн бүтээл Ди Каприогийн гол дүрд нь тоглосон “The Revenant” кино түүнд алтан хүн атгуулна хэмээн найдлага тавьж буй билээ. Өнгөрсөн сарын 25-нд АНУ даяар нээлтээ хийсэн энэхүү киноны үйл явдал 1800-гаад оны үеийг харуулах бөгөөд Леонардо “Hugh Glass”-ийн дүрийг бүтээжээ.

Ингээд “Оскар-2016” наадмын гол номинацидиудад нэр дэвшигчдийг танилцуулья:

“Шилдэг эрэгтэй жүжигчин” номинацид:

1. Жүжигчин Бриан Кранстон (Bryan Cranston), “Trumbo”

2. Жүжигчин Эдди Рейдмэйн (Eddie Redmayne), “The Danish Girl”

3. Жүжигчин Леонардо Дикаприо (Leonardo Dicaprio), “The Revenant”

4. Жүжигчин Мэтт Дэмон (Matt Damon), “The Martian”

5. Жүжигчин Майкл Фассбендер (Michael Fassbender), “Steve Jobs”

“Шилдэг эмэгтэй жүжигчин” номинацид:

1. Жүжигчин Бри Ларсон (Brie Larson), “Room”

2. Жүжигчин Кэйт Блэншетт (Cate Blanchett), “Carol”

3. Жүжигчин Шарлотте Рамплин (Charlotte Rampling), “45 Years”

4. Жүжигчин Женнефер Лауренс (Jennifer Lawrence), “Joy”

5. Жүжигчин Сирша Ронан (Saoirse Ronan), “Brooklyn”

“Шилдэг эрэгтэй туслах жүжигчин” номинацид:

1. Жүжигчин Кристиан Бэйл (Christian Bale), “The Big Short”

2. Жүжигчин Марк Руффало (Mark Ruffalo), “Spotlight”

3. Жүжигчин Марк Райленс (Mark Rylence), “Bridge of Spies”

4. Жүжигчин Силвестер Сталлоне (Sylvester Stallone), “Creed”

5. Жүжигчин Том Харди (Tom Hardy), “The Revenant”

“Шилдэг эмэгтэй туслах жүжигчин” номинацид:

1. Жүжигчин Алишиа Викандер (Alicia Vikander), “The Danish Girl”

2. Жүжигчин Женнефер Жэсон Лэй (Jennifer Jason Leigh), “The Hateful Eight”

3. Жүжигчин Кэйт Винслет (Kate Winslet), “Steve Jobs”

4. Жүжигчин Рэйчел МакАдамс (Rachel McAdams), “Spotlight”

5. Жүжигчин Рүүни Мара (Rooney Mara), “Carol”

“Шилдэг кино найруулагч” номинацид:

1. Найруулагч Жиорж Миллер (George Miller), “Mad Max: Fury Road”

2. Найруулагч Ленни Абрахамсон (Lenny Abrahamson), “Room”

3. Найруулагч Том МакКарти (Tom McCarthy), “Spotlight”

4. Найруулагч Адам МакКей (Adam McKay), “The Big Short”

5. Найруулагч Алехандро Гонзалес Иньярриту (Alejandero G.Inarritu), “The
Revenant”

“Шилдэг кино” номинацид:

“1. Bridge of Spies”

“2. Brooklyn”

“3. Mad Max: Fury Road”


“4. Room”


“5. Spotlight”



“6. The Big Short”



“7. The Martian”

“8. The Revenant”

“Шилдэг гадаад хэл дээрх кино” номинацид:

“1. A War”, Дани

“2. Embrace of the Serpent”, Колумб

“3. Mustang”, Франц

“4. Son of Saul”, Унгар

“5. Theeb”, Йордан

“Шилдэг анимэйшн кино” номинацид:

“1. Anomalisa”

“2. Boy and the World”

“3. Inside Out”

“4. Shaun The Sheep Movie”

“5. When Marnie was There”

“Шилдэг баримтат кино” номинацид:

“1. Amy”

“2. Cartel Land”

“3. The Look Of Silence”

“4. What Happened, Miss Simone?”

“5. Winter on Fire: Ukraine’s Fight For Freedom”

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх