Д. Жигжидийн нэрэмжит Кино Урлагийн Дээд сургуулийн 1,2-р курсын нийт оюутнуудын дунд өнөөдөр буюу баасан гаригийн 12 цагт оюутан театрт гоо зүй, кино урлагийн түүх, дэлхийн дүрслэх урлагийн түүхийн хичээлүүдийг бататгах зорилгоор АХА тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тус хичээлүүдийг заадаг багш А. Тунгалаг, О. Лхагвамаа нар шүүгчээр суусан бөгөөд оюутнууд маш идэвхитэй оролцож 1-р курсээс гоо зүй, кино урлагийн түүх хичээлээр тэргүүн байрыг эзэлсэн оюутан М. Үүрийнтуяад Монгол киноны түүхэн товчоо хэмээх номыг дурсган тус хичээлүүдийн кредитээр шагналаа. Удаах байранд Гүнсэн, Өнөбуян нар шалгарч явцын шалгалтаас чөлөөлөгдсөн юм.
Дэлхийн дүрслэх урлагийн түүхийн хичээлээр 2-р курсээс жүжигчний 2а ангийн оюутан А. Амаржаргал тэргүүн байрыг эзэлж мөн идэвхи чармайлтыг нь үнэлэн тус номыг дурсган тухайн хичээлийн кредитээр шагналаа. Харин удаах байранд шалгарч үлдсэн Билгүүн, Батхишиг, Уянга нарыг явцын шалгалтаас чөлөөллөө. Мэдлэг чадвар авхаалж самбаагаа сорин уралдуулсан АХА уралдаант тэмцээнд амжилттай оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэе. Цаашдын хичээл, сурлага хөдөлмөрөөрөө олон амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Бичсэн: О.Болортуяа





















Leave a Reply