Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан болж, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “С.Дали ба П.Пикассо” үзэсгэлэнг Улаанбаатарт анх удаа Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран зохион байгуулах асуудлыг хэлэлцлээ.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд ОХУ-ын Екатеринбург хотын оршин суугч, цуглуулагч Я.Щадрины хувийн цуглуулгаасаа алдарт С.Дали, П.Пикассо нарын эх бүтээлийг дэлгэн үзүүлэхээр хүсэлт гаргасны дагуу үзэсгэлэн гаргахаар болжээ. Үзэсгэлэнд хоёр уран бүтээлчийн уран бүтээлийнхээ хамгийн оргил үед бүтээсэн уран баримал, уран зураг, зураасан зураг, керамик урлалын бүтээлүүдийг дэлгэн танилцуулна.
Ингэснээр нийслэлчүүд төдийгүй нийслэлийг зорин ирсэн жуулчдад дэлхийн дүрслэх урлагийн түүхэнд хамгийн нэр хүндтэй алдартай уран бүтээлчдийн эх бүтээлийг ямар нэгэн нэмэлт зардал гаргахгүйгээр үзүүлэх боломжтой болох юм. Үзэсгэлэнд С.Далигийн уран зургуудаас гадна түүний уран баримлын бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байгаагаараа онцлог юм. Үзэсгэлэнг 2016 оны 04 дүгээр сарын 29-нөөс 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл зохион байгуулахаар төлөвлөжээ.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захиргаанаас дэлхийд алдартай уг үзэсгэлэнг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, бүтээлийг танилцуулах шилэн хорго түрээслэх, бүтээлийн каталоги хийх ажилд зарцуулах 5,7 сая төгрөгийг шийдвэрлэж өгөх хүсэлтийг хотын захиргаанд тавьсан.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, иргэдийн урлагийн мэдрэмжийг дээшлүүлэх, нийслэл төдийгүй нийслэлийг зорьж ирсэн жуулчин, орон нутгийн иргэд дэлхийн алдартай бүтээлийг дэргэдээс нь үзэх боломжийг олгох нь Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн зорилгод бүрэн нийцнэ гэж үзээд дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга “Дэлхийн алдартай, гайхалтай бүтээлийг дэргэдээс нь үзнэ гэдэг маш сайхан санагдаж байна. Сонгодог урлагийн бүтээл, уран зураг шимтэн сонирхдог иргэддээ барих таатай бэлэг байх болно” гэдгийг онцлон хэллээ. Цуглуулагчийн зүгээс үзэсгэлэнг үзэхэд тасалбар олгох бөгөөд орлогын тодорхой хувийг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хандивлахаар тохиролцсон байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




КУДС-ын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
МУСГЗ шинжлэх ухааны доктор С.Лочинд хүндэтгэл илэрхийлэх үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө
28 дахь удаагийн үндэсний номын баярт КУДС-ийн оюутнууд оролцлоо
КУДС-ийн төгсөгчдийг цувралаар танилцуулж байна
КУДС-ийн “Найруулагчийн ур чадвар”-ын багш Г.Жигжидсүрэн
КУДС-ийн төгсөгчдийг цувралаар танилцуулж байна
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН Э.САРУУЛ-ЭРДЭНИЙГ ШАГНАЖ УРАМШУУЛАВ
“Би бэлтгэгдсэн оюутан-2020” төсөл
КУДС-ийн төгсөгчдийг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад 2007 онд найруулагчийн мэргэжлээр төгссөн М.Энхдалайг онцолж байна.