Бид бүгдийн сайн мэдэх Үргээлэг кино нь 2014 оны 4 сард гарж байсан ба энэхүү киноны зураг авалтыг Хятад улсад авч байснаараа онцлогтой. Тэгвэл 2016 оны ээлжит тэсрэлтийг хийж Үргээлэг 2 киноог бүтээсэн байна.
Prime pictures – ийн уран бүтээл болох “Үргээлэг” 2 кино нь 2016 оны 3 сарын 19 нд нээлтээ хийж үзэгчдийг байлдан дагуулсаар байна. Үргээлэг 2 киноны ажил 2015 оны 7 сараас эхлсэн буюу 300 гаруй уран бүтээлчид орсон буюу Орос , Хятадын уран бүтээлчид тоглосон байна . Уг киног бүтээхэд 620,0 сая төгрөгийн зардал гарсан байна . Киноны пиротехникийн ажлыг Казахстаны Domad stunts хийсэн бол киноны постпродакшний ажлыг Хон Конгийн Digital magic студит хийжээ.
Уг киноны Зохиолчоор Т. Бум-Эрдэнэ , Найруулагчаар Г. Эрдэнэбилэг ажилсан бөгөөд гол дүрүүдэд Б.Амарсайхан , Г. Эрдэнэбилэг , Ж. Баясгалан С. Болд-Эрдэнэ , А. Дэлгэрмаа , Н. Ялалт , П.Цэрэндагва , П. Баттөр , Э. Одбаяр нар тус тус дүрийг бүтээсэн байна.
Уг киноны гол утга санаа нь : Хууль бус хэрэгт хутгалдсан Тэгшээд тусалсныхаа төлөө Гарьд хүний аминд хүрч улмаар шоронд хоригджээ. Харин Тэгшээ түүнд найзын ёсоор хандаж , Гарьдыг хугцаанаас нь өмнө суллуулав . Гарьд үүнд нь баярлаж байсан ч Тэгшээ өөрийг нь юунд ашиглахаар ийм найрсаг хандсаныг мэдээгүй байлаа .
Бичсэн: С.Мөнх-Солонго


Leave a Reply