Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ганхуягийн хамгийн сүүлд бичсэн “Нохойн сүрэг” эмгэнэлт драмын жүжиг тайзнаа амилжээ.
Тодруулбал: Улс эх орны хямрал, нийгмийн үнэн төрхийг зохиолдоо буулган тэднийг амьтдаар бүр тодруулбал нохойн амьдралаар харуулсан уг жүжгийг бүтээсэн уран бүтээлчид, жүжигчид үзэгчиддээ нийгмийн толинд өөрсдийг нь нэвт шувт харуулна гэж хэлж байсан нь олон түмний анхаарлыг ихээр татжээ. Болгоомж, болчимгүй банхарын тарьж буй үр уршгаар сүргийн толгойлогч баавгай олны өмнө хүчин мөхөсдөж, урваач шарваачдын дунд хүчин мөхөсдөж буй талаар өгүүлнэ. Энэхүү жүжгийн гол дүрд Од хэмээх залуу уран бүтээлч тогложээ. Оройтсон ч гэлээ улс гэрийнхээ тооныг тэгшлэх ухаан, тэвчээр байвал цаг олдон гэдгийг энэхүү жүжгэндээ тусгажээ.
Бичсэн: Э.Цогтбаяр

Leave a Reply