КУДС-н оюутнууд кино зураг авалтын дадлагат гарахаар болжээ

        КУДС-н захиргаанаас нийт 2-р курсын бүх оюутан залуусыг 5/8-5/15-ны хооронд 5 хоногийн натурт явах үйл ажиллагааг зохион баигуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагаанд оюутнууд 15 баг болж богино хэмжээний кино хийж хоорондоо өрсөлдөх бөгөөд багийн үйл ажиллагаа зохион байгуулалт их шаардагдана гэж багш нар үзэж байна.

        Ангиудыг анги даасан багш нар удирдан авч явах юм байна. Явахаас өмнө оюутан тус бүрийн  ар гэрийнхэнтэй холбоо барин зөвшөөрөл авч дээд зэргийн хараа хяналт дор авч явахаа КУДС-н захиргаанаас мэдэгдээд байгаа юм. Энэ 5 хоногийн натур нь оюутнуудыг практик талдаа суралцуулах, багаар ажиллаж сургах зорилгийг тавьж байгаа бөгөөд оюутан залуусийг идэвхи зүтгэлтэй оролцохыг уриалж байна .

Бичсэн: П.Отгонцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *