2000-онд дэлгэцнээ гарч байсан “Ядуугийн зовлон” кино нь тухайн үедээ үзэгчдийг байлдан дагуулж, өдгөө үе үе яригддаг. Монгол орчин цагийн хамгийн анхны аймшгийн кино болох уг киноны 2-р анги амжилттай нээгдэн үзэгчдэд хүрсэн бөгөөд “Хүдэр эргэж ирсэн нь” нэртэйгээр нээлтээ хийсэн байна. Тухайн киног “Хас фильм” студи бүтээсэн байна.
Найруулагчаар “Бүтэлгүй новш”, “Аюултай харилцаа”, “Сүүлчин бүжиг”, “Зугтаарай”, “Ядуугийн зовлон” зэрэг бүрэн хэмжээний уран сайхны кинонуудыг найруулсан найруулагч Ц. Хүсэлбаатар ажилласан юм. Харин киноны дүрүүдэд МУГЖ Д. Хүрэлхүү, А. Адилцэцэг нар дахин тоглосон бөгөөд Д. Хүрлээгийн охин Х. Намуун, МУСТА П. Эрдэнэзаан нар дүр бүтээсэн байна.Аймшгийн төрөл жанртай “Ядуугийн зовлон 2” кино нь нээлт хийсэн өдрөөсөө л эхлэн үзэгчдийн байлдан дагуулсаар байна.
Эргэн сануулахад тухайн кинонд нэгэн эмэгтэй талийгаач болохдоо өөрийн хураасан эд хөрөнгөндөө сэтгэл нь хоргодож чөтгөр болон ирж буй тухай харуулдаг ба киноны хоёрдугаар ангид ч мөн адил айдас хүргэм, жихүүцэм үйлд явдлыг үзүүлсэн байдаг.
Бичсэн: М.Даваабал

Leave a Reply