Аливаа улс орны нийт хүн амын 3 хувь нь тогтмол донор байвал тухайн улсын цус цусан бүтээгдэхүүний нөөц хангалттай гэж үздэг. Манай улсын хувьд 0,8 хувийн үзүүлэлттэй байгаа юм. Иймээс улсын хэмжээнд цусны донорыг нэмэгдүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал нөлөөтэй байна. Баянзүрх дүүргийн Улаан Загалмай нийгэмлэг, ”Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран сар бүр их дээд сургуулийн оюутан залуусын дунд цус хандивлах сайн дурын өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ өдөрлөгийн хүрээнд өнөөдөр буюу 10 сарын 14-ний өдөр “Кино Урлагийн Дээд Сургууль”-ийн оюутан залуучууд тус аянд нэгдэж цусаа хандивлалаа.




Leave a Reply